БНСУ-ын олон удаагийн виз хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо

БНСУ-ын олон удаагийн виз хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өчигдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг ярилцлаа.

Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг энэ сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан бөгөөд дээрх уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд таван жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

Илгээх

Энэ тухай