Татсан тамхины иш,төлөвлөлт муутай хороололын зохион байгуулалтаас болж нэг айл бүрэн шатжээ

Татсан тамхины иш,төлөвлөлт муутай хороололын зохион байгуулалтаас болж нэг айл бүрэн шатжээ

Өчигдөр буюу 04 сарын 09-ний ням гаригт 16.45 минутын орчимд  СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус хороолол”-ын 1-р байрны 6 давхарын айлд гал гарч тухайн айлд багагүй хохирол учирчээ.Татсан тамхины ишээ тагтаараа хаясан нь айлын цонхоор орж  тухайн айл бүрэн шатсан гэсэн албан бус мэдээ бидэнд ирсэн.

Тухайн айлд 9 настай охин 2,6 настай  дүү нарын хамт байсан бөгөөд гал гарч эхэлмэгц дүү нараа авч зугатаж гарсан бөгөөд азаар хүний амь нас,эрүүл мэнд хохироогүй ч тухайн айлын эд зүйлс нь бүрэн шатсан гэнэ.

Тус хороололын төлөвлөлт  муу галын машин орох боломжгүй байсан учир онцгой байдлын ажилтнууд холоос багаж хэрэгсэлээ зөөсөн, СӨХ-ийн гал унтраах багаж хэрэгсэл ажиллахгүй байсан зэрэг нь галын тархалтыг даамжруулсан гэж оршин суугчид үзэж байгаа аж.

Иймд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлж аялал зугаалга, ажлаар хөдөө орон нутагт зорчихдоо тамхи болон ил гал, үнс цогоо бүрэн унтрааж ,тагтан дээрээ тамхи татахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай