Б.Мөнхзаяа олон улсын тэмцээнд түрүүллээ

Марафон гүйлтийн "Gunsan-2017" олон улсын тэмцээн БНСУ-д өнөөдөр боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор оролцсон Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр саяхан болсон Тайванийн марафонд түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон юм. Хөнгөн атлетикийн спортоор 17 настайгаасаа хойш долоон жил хичээллэж буй Б.Мөнхзаяа  таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг юм.

Түүний ярилцлагыг ЭНД дарж сонирхоно уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай