Хятад, Америк хоёр орны тэргүүний хоёр дахь уулзалт болж өнгөрлөө

Хятад, Америк хоёр орны тэргүүний хоёр дахь уулзалт болж өнгөрлөө

 Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзлаа. Хоёр орны тэргүүн Хятад, Америк хоёр улс чухал салбаруудад ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болон  олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд  ярилцаж санал бодлоо солилцжээ. Хоёр орны тэргүүний анхны уулзалт идэвхтэй, үр өгөөжтэй уулзалт болсон  гэж талууд онцлон тэмдэглэв. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлж, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмаар маргаантай асуудлуудаа шийдвэрлэх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүний Мар-а-Лаго эдлэнд болсон энэхүү уулзалт хоёр орны харилцааны цаашдын хөгжилд онцгой их ач холбогдолтой. Ерөнхийлөгч тантай урт хугацаанд гүнзгий ярилцаж, харилцан ойлголцлоо эрчимжүүлэн, итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон чухал хамтын ойлголтод хүрч байна. Хоёр тал өнөөгийн бий болгосон энэ харилцаагаа тасралтгүй хөгжүүлж, найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Америк хоёр улсын харилцааг урагш ахиулан, хоёр улс хоёр ард түмэнд амар тайван амьдралыг олгож, дэлхийн энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн байдлыг бий болгохын тулд өөрсдийн түүхэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй юм гэжээ.

Ши Жиньпин  "Хятад, Америк хоёр улс нэгэнт нэг нэгнийхээ худалдааны хамгийн том түнш болсон нь хоёр улс, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Хятад улсад яг одоо хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт явагдаж, дотоодын хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, үйлчилгээний салбарын улс ардын эдийн засагт эзлэх хувь нэмэгдсээр байна. Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө батлах болно. Хятад, Америк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ирээдүй гэгээтэй байгаа бөгөөд бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. АНУ-ыг "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ийн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс хүсэж байна" гэж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Дональд Трамп хэлэхдээ, "би болон Америкийн баг эрхэм Ши Жиньпин дарга болон Хятадын айлчлалын төлөөлөгчдийг Мар-а-Лаго эдлэнд хүлээн авч байгаадаа маш баяртай байна. Ши Жиньпин даргатай маш дотно ярилцаж, сайхан танилцаж нөхөрлөлөө. Энэ уулзалт маш чухал, ололт амжилт ихтэй байж хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг эрчтэй болгож өгсөн" гэжээ.

Мэдээллийн эх сурвалж: Хятадын олон улсын радио 

Орчуулсан: Б.Дүүрэнжаргал

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай