Д.Отгондалай Тайландын эзэн хааны цомын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртлээ

Д.Отгондалай Тайландын эзэн хааны цомын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртлээ

Сонирхогчийн боксын Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас Ардын багш Д.Банди, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, ОУХМ Н.Мөнхсайхан  нарын удирдлага дор долоон тамирчин оролцлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тоглолтод Кубийн боксчин Д.Каррионыг 3:2-оор ялж шигшээд шалгарсан бөгөөд аваргын төлөөх тулаанаа Тайландын боксчин Сомча Вонгсувантай хийж ялалт байгуулан хоёр дахь удаагаа энэхүү тэмцээний аваргын цомыг хүртлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай