МИК 165 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байна

Монголын ипотекийн корпорац “МИК актив арванхоёр” компани байгуулж, 165 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Санхүүгийн зохицуулах хороонд өгчээ. Тус хорооны энэ сарын хуралдаанаар уг өргөдлийг хэлэлцэх аж. МИК-ын гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Манай компани улирал тутам ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.

Тус компани энэ оны нэгдүгээр улиралд “МИК актив арав”, “МИК актив арваннэг” тусгай зориулалтын компани байгуулж, бонд гаргасан юм. Одоогоор ипотекийн зээлийн нийт үлдэгдэл дөрвөн их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс 2.6 их наядыг нь үнэт цаасжуулжээ. Энэ нь нийт зээлийн 65 хувьтай тэнцэж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай