Богд ар хороололд даацын хана нурааж байсан зөрчлийг мэргэжлийн хяналтын байцаагч нар таслан зогсоолоо

Богд ар хороололд даацын хана нурааж байсан зөрчлийг мэргэжлийн хяналтын байцаагч нар таслан зогсоолоо

Богд ар хорооллын 21а байрны  өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс , Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс,  ОБГ, ОБЕГ-аврах 105 дугаар  ангийнхан газар дээр ажиллалаа. 
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид 13 цагийн үед ажиллахаар очсон боловч тус объeктод ажиллаж байсан иргэд нэвтрүүлэхээс татгалзаж, улмаар улсын байцаагчийн биед халдахаар оролдлого хийсэн тул улсын байцаагч бүрэн эрхийнхээ дагуу  цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нарын хамт орж холбогдох шалгалтын ажиллагааг явуулах гэсэн боловч гадна хаалгаа онгойлгохгүй дотроо буулгалтын ажлаа үргэлжлүүлсээр байжээ.  Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБГ-тай хамтран хүчээр нэвтэрч орохоор шийдвэрлэж, ОБЕГ-ын аврах 105 дугаар ангийг дуудаж хаалгыг онгойлгож орлоо.
Шалгалтын явцад 1 давхарын цутгамал төмөр бетон хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байсан. Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт  гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өглөө.  Улсын байцаагчийн өгсөн албан шаардлагад барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулах шийдвэр гаргаад байна.Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах юм гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай