Д.Отгондалай ШИГШЭЭД шалгарлаа

Сонирхогчийн боксын Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас Ардын багш Д.Банди, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, ОУХМ Н.Мөнхсайхан  нарын удирдлага дор долоон тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тоглолтод Кубийн боксчин Д.Каррионыг 3:2-оор ялж, шигшээд шалгарлаа. Тэрбээр маргааш аваргын төлөө тоглоно.

Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Ган-Эрдэнэ хагас шигшээд Энэтхэгийн Кумар Канарад дийлдэн, медалийн өнгөө хувиргаж чадсангүй. Энэ сарын 8-нд өндөрлөж, жин тус бүрийн аваргаа тодруулах Тайландын эзэн хааны цомд 2007 онд Гавьяат тамирчин Д.Отгондалай түрүүлсэн юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай