Цоорхой шүдийг үүрд бөглөнө

Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ хийлгэдэг. Ломбо удалгүй үйрч унана. Дахиад л шүдээ ухуулж, төнхүүлнэ.

Тэгвэл энэ бүх зовлон ард хоцорч байна. Оросын эрдэмтэд нано материалаар ломбо хийсэн нь цоорхой шүдийг үүрд бөглөх гэнэ. Ингээд зогсохгүй амны хөндийд элдэв нян үржиж, бохирдохыг багасгадаг юм байна. Энэ талаар Оросын зарим хэвлэлд “Технологийн хувьсгал боллоо” гэж бичжээ.

Нано ломбо нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна найрлагад нь хүний бие махбодид хэрэгтэй зарим фермент агуулагддаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай