Өнөөдөр Өмнөд Солонгосын хамгийн том цамхаг нээлтээ хийж байна

Өнөөдөр Өмнөд Солонгосын хамгийн том цамхаг нээлтээ хийж байна

Өнөөдөр Солонгосын хамгийн өндөр барилга болох "Lotte World Tower" нээлтээ хийнэ. 123 давхар өндөр "Lotte World Tower" барилга нь дэлхийд өндрөөрөө 3-т бичигдхээр болж байгаа юм. Нээлтийн дараа өнөөдөр 19:30~21:30 цагийн хооронд  K-POP тоглолт болон Салютын баяр хийхээр зохион байгуулагчид төлөвлөсөн гэнэ.Салют буудуулахад минут тутамд 400сая вон зарцуулагдах аж.

Дэлхийн хамгийн өндөр 10 барилгын нэгт тооцогдох Өмнөд Солонгос улсын хамгийн өндөр барилга Lotte World Tower нь Солонгосын уламжлалт шавар ваар, бийрийг бэлгэдэн доороос дээшлэх тусам илүү нарийссан байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын интерьерийг Солонгос улсын үндэсний байшин Ханокийн саравчыг дүрслэн орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн байна. Уг барилгыг архитектор Kohn Pedersen Fox Associates-ын загвараар нийт 555 метр өндөртэй, 123 давхар (6 зоорийн давхар)-тай оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай байх ба Lotte World Tower-ийн нийт талбай нь 110 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Энэхүү төсөл дээр 20000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийт 7000 тэрбум воны өртөгөөр баригдаж байгаа юм. Тэсвэршлийн хувьд 128 м/с хүртэлх салхины эсэргүүцэл болон 7,5 болон түүнээс дээш баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Lotte World Tower-ийн захиалагч “Lotte Moolsan Group”, гүйцэтгэгч “KPF” нар уг тауэрыг LEED Gold зэрэглэлтэй байхаар зорьж фото-цахилгааны хавтан, салхины турбин, гадна сүүдрэвчийн төхөөрөмж, ус хуримтлуулах систем зэргийг төлөвлөсөн байна. Хотыг бүхэлд нь харж болох дэлхийн хамгийн өндөрт тооцогдох тавцан 500 метрийн өндөрт буюу 120-123 дугаар давхарт байрлана. Харин 122 дугаар давхарт тэнгэрийн кафе байхаар төлөвлөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай