ЗГҮЦ-ны эрэлт өсөж байна

ЗГҮЦ-ны эрэлт өсөж байна

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн мягмар гаригийн арилжаагаар Засгийн газрын 154.3 мянган ширхэг үнэт цаас (ЗГҮЦ) борлууллаа. Харин иргэн, аж ахуйн нэгж үүнээс бараг хоёр дахин их буюу 284 мянган ширхэг ЗГҮЦ худалдан авах санал ирүүлсэн байна. Тухайлбал, 28 долоо хоногийн хугацаатай жилийн 17.6 хувийн хүүтэй үнэт цаас 43.3, 104 долоо хоногийн хугацаатай 18 хувийн хүүтэйгээс 154.3 мянган ширхгийг худалдан авах захиалга өгчээ.

Marketinfo.mn-ийхний тооцоолсноор энэ он гарснаас хойш Засгийн газар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 140.2 тэрбум төгрөгийн бонд нийлүүлснээс хөрөнгө оруулагчид 119.9 тэрбум буюу 85 хувийг нь худалдан авсан гэнэ. Мөн богино хугацаатай буюу нэг жилийн дотор гаргасан үнэтэй цаасны эрэлт хамгийн өндөр, гурван жилийнх нь бага байгаа аж. ЗГҮЦ-ны өмнөх арилжаагаар иргэд нийлүүлэлтээс дөрөв дахин их захиалга ирүүлсэн юм. ЗГҮЦ-ны эрэлт өссөн нь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах гэж буйтай холбоотой хэмээн зарим шинжээч үзэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай