Монгол инженерүүдийн бүтээсэн “ЦЭВЭР АГААРЫН БАЯНБҮРД О2” цагт 1500 айлаас гарч буй утааг цэвэршүүлнэ

Монгол инженерүүдийн бүтээсэн “ЦЭВЭР АГААРЫН БАЯНБҮРД О2” цагт 1500 айлаас гарч буй утааг цэвэршүүлнэ

“Эй Пи Ти Монголиа” компаний Монгол инженерүүдийн бүтээсэн энэхүү төхөөрөмж нь бохир утааг сорон авч ионжуулсан цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. Нийслэлийн иргэд агаарт гарах гэж заавал хотоос гарахгүйгээр цэвэр агаараар амьсгалах “Цэвэр Агаарын Баянбүрд”-ыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайд олноор бий болгож тухайн орчныг нь тохижуулан амралт чөлөөт цагаа тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэн бий болгох зорилготой байгаа юм.
1. Тус төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи дээр суурилан ажиллах ба үндсэн зарчим нь утаа, агаарын бохирдлын хэмжээг тодорхойлон сэнснүүдийн хүчин чадлыг автоматаар тохируулан бохир агаарыг цэвэрлэх үндсэн үйл ажиллагаатай .
2. Ион буюу хасах цэнэгээр агаарыг давхар цэвэрлэхээс гадна хүний эрүүл мэндэд маш ашигтай агаарыг тухайн орчиндоо бий болгоно.
3. Цамхаг нь агаарын бохирдлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс нь өмнө буюу 3,5-7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн 2,5 метрээс доош цэвэр агаар өгөх зориулалттай.
4. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1 цагт 50,000м3 агаар цэвэрлэнэ. Энэ нь 1 цагт 1500 айлын яндангаас гарч буй утааг иж бүрэн цэвэрлэж байгаатай тэнцэнэ. 
5. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын явуулын тусгай хэмжигчээр 2017.01.24-ны өдөр Баянхошууны хөтөлд хэмжилт хийхэд агаарын бохирдлын хэмжээ 600 (PM2.5, PM10) нэгж байсан ба төхөөрөмжийг 30 минут ажиллуулахад 2,3 нэгж болтлоо буурсан ба агаарын бохирдлыг 99,7 хувиар цэвэрлэж байгаа нь батлагдсан. 
 6. Энэхүү төхөөрөмж нь одоогоор агаарын бохирдол, утааны асуудлыг хамгийн бага зардлаар хамгийн хурдан, хамгийн үр дүнтэй шийдэх арга юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай