“Яг түүн шиг” шоуны хоёр дугаар улирлын шинэ дугаар 4-р сарын 2-нд цацагдана

“Яг түүн шиг” шоуны хоёр дугаар улирлын шинэ дугаар 4-р сарын 2-нд цацагдана

Endemol shine группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг Боловсрол телевиз өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Сонгуулийн жилтэй давхцсан тус шоу 2 сарын турш үзэгч олны нүдийг баясгаж, сонорыг мялаан цэнхэр дэлгэцийн өмнө уясан билээ. 
Харин энэ жил Боловсрол телевиз 10 жилийнхээ ойг угтан үзэгч түмэндээ CBS international-ийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model” шоуг хүргэсэн бол үргэлжлүүлэн “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр дахин зохион байгуулах гэж байна.
10 долоо хоногийн турш салбар, салбарын төлөөлөл болсон оролцогчид дэлхийн алдартай оддын дүрд хувиран, өөрсдийн авьяас чадвараа нээн харуулдгаараа онцлогтой юм. Харин тус шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар 4-р сарын 2-ны өдөр үзэгчдийн хүртээл болно гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн хурлын үеэр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд оролцох оролцогчдыг албан ёсоор танилцуулсан юм.Камертон хамтлагийн дуучин Мээдээ, залуу дуучин Хишигдалай, Х-түц продакшны жүжигчин Бархүү, Эмоци продакшны залуу жүжигчин Ариунцэцэг, БНСУ-ын “Монтант” хамлагийн гишүүн Гантогоо, төгөлдөр хуурч Ами, дуучин Халиун нар шоуны хоёрдугаар улиралд оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх юм. Харин тэдэнтэй өрсөлдөх найм дахь оролцогчийг одоогоор нууцалж байгаа бөгөөд шоуны эхний дугаараас мэдэх боломжтой юм. 
Хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУын туршлагатай, мэргэжлийн артистууд ажиллахаар болсон байна. Тиймээс дэлхийн оддыг дэргэдээс нь харж буй мэт бодит мэдрэмжийг “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын тоглолтууд харуулах болно.
“Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэй, олон улсын стандартын дагуу хийдэг учраас эхний улирлын шүүлт болон шалгаруулалтын зарчим энэ цуврал дээр ч хэрэгжих юм. Шүүгчид 4-12 гэсэн оноог оролцогч тус бүрт өгөхөөс гадна оролцогчид өөрт таалагдсан үзүүлбэрт 3 гэсэн оноог өгнө. Ийнхүү оноонууд нэгтгэгдэж тухайн дугаарын ялагч тодрох юм. Нэвтрүүлгийн 4 дэх шүүгчээр үзэгчид ажиллах бөгөөд өөрийн дэмжиж буй оролцогчдодоо мессеж илгээн оноо өгөх боломжтой. Мессеж саналын тодорхой хувийг нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулах юм байна. 
Долоо хоног бүрийн ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих болно.  “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирал тун удахгүй...

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай