БИЧЛЭГ: Манай хоккейчид “Asian challenge cup”-аас мөнгөн медаль хүртлээ

Энэ сарын 17-нд эхэлсэн шайбтай хоккейн “Asian challenge cup-2017” тэмцээн Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Дөнгөж сая манай хоккейчид шигшээд АНЭУ-ын багт дийлдэн, мөнгөн медаль хүртэв.

Тэд тоглолтын үндсэн цагт 4:4-өөр тэнцсэн ч торгуулийн цохилтоор ялагдсан юм. Манай залуус Сингапурын багийг 13:0, Тайландыг 5:4, Малайзыг 10:5-аар тус тус хожиж, аваргын төлөө өрсөлдөх эрх өвөртөлсөн юм.

Монголын шигшээ багийнхан ийнхүү тус тэмцээнээс сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртсэн, амжилтаа ахиуллаа. Харин АНЭУ-ын багийнхан “Asian challenge cup”-аас гурван жил дараалан мөнгөн медаль авсан “шарх”-аа нөхөв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай