Үерийн далангийн дагуу авто засварын газар ажиллуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо

Үерийн далангийн дагуу авто засварын газар ажиллуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэсний дагуу Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны үерийн далан дагуу авто засвар, гагнуурын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагч нар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны засаг дарга Р.Ганболд нарыг байлцуулан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хяналт шалгалт хийлээ. 
Тус шалгалтын хүрээнд үерийн далан дагуу үйл ажиллагаа явуулж буй 11 иргэн, аж ахуйн нэгжийг үерийн далан шуудууны дагуу асгасан ажилласан тос масло, хлорын шохой, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, үерийн далан шуудуу дагуу босгосон машины дааман болон контейнерийг яаралтай зөөж зайлуулах талаар мэдэгдэх хуудас өгч, 3 авто засварын яаманг буулгуулж, албан шаардлага өглөө. Мөн 720 метр кв газрыг цэвэрлэж, 35 м газрын нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Энэ ажилд Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ хамтран  ажилласан бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч нар биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай