Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага үргэлжилж байна

Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны А/11 дүгээр захирамж, Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр, маргааш Сүхбаатар дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр иж бүрэн дадлага сургуулийн нээлт болж, дүүргийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэг, штабын дадлага сургууль үргэлжилж байна. 
Энэхүү иж бүрэн дадлага сургуулийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням удирдан явуулж, дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дарга Н.Энхболд нар цагийн байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. 
Бэлэн байдлын үзлэгт дүүргийн Онцгой комиссын гишүүд, 127 төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 1500 орчим хүн оролцож, хүн нэг бүрийн гамшгийн үеийн бэлэн байдлын үүргэвчинд байвал зохих зүйлүүд болон жагсаалын бэлэн байдлаа шалгууллаа. 
Маргааш иж бүрэн сургуулийн биет дадлага үргэлжлэх бөгөөд Газар хөдлөлтийн гамшиг Соёлын төв өргөөнд болж, "Газар хөдлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдана. Мөн дүүргийн 15 дугаар хорооны Зуун модны адагт ой хээрийн түймрийн, мөн хорооны Шадивлангийн гүүрний зүүн хойно усны үерийн цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албадууд хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар дадлага сургууль болно. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай