Английн шилдэг кино найруулагч Бенжамин Жонс хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийхээр хүрэлцэн иржээ

Английн шилдэг кино найруулагч Бенжамин Жонс хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийхээр хүрэлцэн иржээ

Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байгаа юм. Найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ хүрээнд Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийхээр санал тавьж, ажлаа эхлүүлээд байгаа юм. 
Тиймээс маргааш буюу 2017.03.22-ны 11:00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, баримтат киноны талаар мэдээлэл өгнө. 
Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай