Д.Чулуунбаатар, С.Хандаа нар хамгийн шилдэг нь байлаа

Боулингийн уламжлалт тэмцээн “Big bowling” төвд энэ сарын 19-нд боллоо. Монголын боулинг сонирхогчдын холбооноос ганцаарчилсан төрөлд зохиосноороо онцлог тус тэмцээнд 38 тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд Д.Чулуунбаатар (Мишээл топ флоор) түрүүлж, Ц.Лхасүрэн (Big bowling), Ж.Цэвэгмид (петровис) нар удаалав. Харин эмэгтэйчүүдийнхэд Б.Оргилмаа (Мобиком), С.Хандаа (ТЭЦ-III), Т.Дорждэрэм (Ёндоо) нар бусдыгаа манлайлав. Урьдчилсан тоглолтод сүүл мушгин 10-аар гарсан Д.Чулуунбаатар тэргүүлсэн тамирчдыг ээлж дараалан хожсоор түрүүлснийг нь онцлохгүй байхын аргагүй. Энэ нь түүний сэтгэл зүй сайтай, ур чадвартайгийнх нь илрэл болов уу.

Шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Д.Чулуунбаатар 230, эмэгтэйчүүдээс С.Хандаа 201 оноо авсан амжилтаар шалгарлаа. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай