Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

Засгийн газрын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав. Зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.

Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм.

Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай