ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хур тунадас орж, явган шуурга шуурна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хур тунадас орж, явган шуурга шуурна

2017 оны 3 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Ингэхдээ 21-23-нд баруун болон говийн нутгаар хур тунадас, цас ихээхэн орно хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас ахиу орж цасан шуурга шуурна. Салхи 20-23-нд Алтайн уулархаг нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-25-нд ихэнх нутгаар хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар  дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд ихэнх нутгаар хур тунадас орж цасан шуурга шуурна. 24-нд цас бударч явган шуурна. Салхи 21-23-нд нутгийн өмнөд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. 23-24-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус өдөртөө 4-9 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 21, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд зарим газраар хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 24-25нд зарим газраар 9-12м/с хүрнэ. 23-25-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 22-23нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 22-24-нд хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна.   

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай