Өсвөрийн бөхчүүд олон улсын тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Япон улсад энэ сарын 19-20-нд боллоо. Шизүоки мужийн чөлөөт бөхийн холбооноос санаачлан зохиосон 31 дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Баттүшиг, Э.Батмөнх нарын удирдлага дор зургаан тамирчин зодоглож, гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, хөвгүүдийн 20 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Мөнхтүвшин, 30 кг-д Налайх дүүргийн бөх А.Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин М.Толуй нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай