Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Нутгийн баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Нутгийн баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно

3 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 80 дахь өдөр бөгөөд он дуусахад 285 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 24, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2462.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 357.50, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч, зоригч, тээвэрчдэд болон малын бэлчээрлэлтэнд хүндрэл учруулж, болзошгүй байна.
  2. 10.30 цагт Континентал зочид буудалд хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, семинарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.
  3. 10.00 цагаас жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болно.
  4. “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан технологи “ сэдэвт үндэсний хурал 09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ.
  5. 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд “Усны өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар, Туул, голын сав газрын захиргаа, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрууд зохион байгуулах арга хэмжээнүүдийнхээ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 
  6. 08.45-09.45 цагийн хооронд Нийслэлийн онцгой байдлын газар ЭМХТ хамтран эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас сэргийлэх болон гамшгийн зарлан мэдээлэх дуут дохионы талаар нийт эрүүл мэндийн байгууллагуудтай Цахимаар холбогдон сургалт явуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн яруу найргийн өдөр юм.
  2. Арабын дийлэнх орнууд Ээж нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.
  3. Мөн өнөөдөр Өмнөд Африк улсын Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж.
  4. Бразилийн хөлбөмбөгчин Роналдино 1980 оны энэ өдөр мэндэлжээ.
  5. 2006 оны энэ өдөр сошиал медиа Твиттер хуудас үүсгэн байгуулагджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай