“МИК холдинг” ногдол ашиг тараана

“МИК холдинг” хувьцаат компанийн ТУЗ-ийн өнгөрсөн пүрэв гаригийн хурлаар нэгж хувьцаанд 471 төгрөг 60 мөнгө буюу нийт 9.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийджээ. Ногдол ашиг авах эрхтэй иргэдийн нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 5-нд гаргаж, тавдугаар сарын 5-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар тогтсон байна.

Үүнээс гадна “Баян тээг”, “Гермес центр” зэрэг компани ногдол ашиг тараахаар болжээ. “Баян тээг” өнгөрсөн онд 922 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Үүнийхээ 2.7 хувь буюу нэгж хувьцаанд 100 төгрөг, нийт 25.2 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Мөн “Гермес центр” компани өнгөрсөн онд 600 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд нэг жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлого баримталж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай