Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 18-нд боллоо. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноосХовд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв.

Тэрбээр ийнхүү 2015 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд манлайлснаасаа хойш анх удаа түрүүллээ. 2016-2017 онд гурван удаа үзүүрлэсэн Б.Пүрэвсайхан 2015 оны арваннэгдүгээр сард улсын аварга Ч.Санжаадамба (тухайн үед улсын заан цолтой байсан) түрүүлснээс хойш улсын заан цолтой бөх босоо үлдээгүй таагүй амжилтыг зогсоов. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай