ЭМЯ-ны харъяа клиник эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ

ЭМЯ-ны харъяа клиник эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харъяа байгууллагын удирдлагуудтай хийдэг ээлжит хурлаараа хийж хэрэгжүүлсэн ажил болоод ойрын хугацаанд хийх ажлынх нь талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө.  

Төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, лавлагаа төвүүдийн хувьд үйл ажиллагаа хэвийн, иргэдэд хурдан шуурхай үйлчлэхэд анхааран ажиллаж байгаагаа танилцуулав. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг , Хавдар Судлалын Үндэсний Төв , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв , Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-үүд хоёр ээлжээр уртасгасан цагаар ажиллаж байна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлг-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир мэдээлэхдээ, манай эмнэлэгт сард 15 мянга орчим хүн амбулаториор үйлчлүүлж, 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хоёр ээлжээр, уртасгасан цагаар үзүүлснээр эмчилгээ, үйлчилгээний хүлээгдэл эрс буурсан гэв.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр танилцуулгадаа, сорьц тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа жигдрээд байна. Одоогоор 8 аймгаас сорьц ирдэг. Сүүлийн жилүүдэд донорын тоо хоёр дахин нэмэгдэж 25 мянга гараад байна. Иймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай