Уул уурхайн аврах ангийн аврагчид уурхайн нурангаас 2 хүний амь аварчээ

Уул уурхайн аврах ангийн аврагчид уурхайн нурангаас 2 хүний амь аварчээ

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 20 минутанд Уул уурхайн аврах ангид иргэн н.Энхбаатар өөрийн биеэр ирж Налайх хотын 3 дугаар хороо иргэн Б.Даваагийн уурхайд нуралт гарч хүн дарагдсан талаар анх дуудлага өгсөний  дагуу дэслэгч Г.Цэрэндэндэв ахлагчтай 1 дүгээр бүлгийн аврагчид 19 цаг 28 минутанд хэргийн газарт  очсон байна.
Аврах ажиллагааны удирдагч дэслэгч Г.Цэрэндэндэв бүлгийн аврагчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг өгч 19 цаг 30 минутад уурхайд хайгуул хийж аврах ажиллагааг эхлүүлжээ. Аврагч нарыг ослын газарт хайгуул хийхэд тус уурхайн ам 47 градусын налуу малталттай, уурхайн гүн 43 метр, рам бэхэлгээ байхгүй, агаар муу, хүчилтөрөгчийн хэмжээ 20,95% байхаас 18 хувьтай байсан гэнэ.
Тус уурхайд ажилладаг  2 иргэн нурсан нуралтын цаад талд дарагдсан байсан бөгөөд 19 цаг 40 минутанд эхний осолдогч иргэн Б / эрэгтэй, 32 настай/-г гарган авч түүнээс хойш дараагийн хүнийг аврах ажиллагааг 30 минутын турш хийж 20 цаг 10 минутанд 2 дахь осолдогч иргэн Д,/44 настай, эрэгтэй/-г гарган авч амь насыг авран  тус аврах ангийн эмч, сэтгэл зүйч, дэслэгч Б.Батцэцэг өвчин намдаах эм, тарилга хийж эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээд нуруу нугасанд бэртэл авсан байх магадлалтай тул Налайх хотын Эрүүл мэндийн нэгдэлд 20 цаг 25 минутанд хүлээлгэн өгсөн байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай