Д.Ганбат: Зам, тээврийн салбарт шинэ техник, технологи судалж нутагшуулах нь нэн чухал

Д.Ганбат: Зам, тээврийн салбарт шинэ техник, технологи судалж нутагшуулах нь нэн чухал

Автозам-Экспо 2017 олон улсын үзэсгэлэн, бага хурлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Тээвэр, цахим дэд бүтцийн зам, Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол-Германы эдийн засгийн клуб зэрэг байгууллагууд өнөөдөр хамтран зохион байгууллаа. Тус үзэсгэлэн бага хуралд Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, Зам, хот төлөвлөлтийн архитехторууд, Зам, гүүрийн  барилга, зураг төслийн компаниуд, Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж  нийлүүлэгчид, Замын материал үйлдвэрлэгчид, Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид зэрэг авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж “Авто замын салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэдлэг чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх шаардлага нэн чухал юм. Энэ удаагийн арга хэмжээг ХБНГУ-тай хамтран зохион байгуулж буй нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ялангуяа авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх  чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн тэрээр Авто зам, гүүрийн барилгын ажил эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд яамны зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого баримтлан хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.        

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгосон. Үүнтэй холбоотойгоор авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярьлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай