Арван хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртдөг

Арван хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртдөг

Хүний эрхийн үндэсний комисс, “Гүүд Нэйборс монгол” төлөөлөгчийн газар хамтран өнгөрсөн оны сүүлчээр “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдвээр судалгаа явуулжээ. Судалгаанд долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4264 хүүхэд, 2743 эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүн хамрагдсан байна.

Салбарын яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудад тэд маргааш судалгааныхаа үр дүнг танилцуулж, санал солилцох гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсээс “Хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй” гэж хариулсан нь сургуулийн орчинд хэн нэгэнд зодуулж, дарамтлуулахаас бусдыг буюу гэр бүлийнхээ гишүүн, ах, дүү хамаатан садныхаа муу хандлагыг хүчирхийлэл гэж хардаггүйтэй холбоотой гэнэ.

Мөн хоёр хүн тутмын нэг нь хүүхдийн эрх зөрчигдөж буйг мэдсэн хэрнээ хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүй байна. Дарамтад өртсөн хүүхдийн 38.2 хувь нь хэнд ч хэлэлгүй, нуун дарагдуулдаг байжээ. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан хүүхдийн эрх ашиг гэр бүлийн орчинд 84.7, сургуульд 50.7, гудамж, нийтийн эзэмшлийн газарт 44.7 хувиар зөрчигддөг болохыг санал асуулгын дүнд олж мэдсэн ч энэ нь бодит байдлаас хол зөрсөн үзүүлэлт гэнэ.

Учир нь хүүхдүүд энэ асуултад өөрөөр хариулсныг графикаас хараарай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай