Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд  идэвхитэй арга хэмжээ авч эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл нь Монгол Улс,  Япон Улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхэлж 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь голчлон эмч нарт чиглэсэн ба төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулснаар анхан ба хоёр дахь шатлалын эмнэлэгт үзүүлж буй тусламж үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.

Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахын тулд эмнэл зүйн сургагч багшийг чадавхижуулж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа билээ. “Эмнэлзүйн сургагч багш” нь сурган заах арга эзэмшсэн удирдагч багш байх ба Япон Улсад төгсөлтийн дараах эмнэлзүйн эхний 2 жилийн сургалт болон резидентийн сургалт явуулахад томоохон үүрэг хүлээн ажилладаг.  Төслийн үйл ажиллагааны хүрээнд Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургалт удирдагч багшийн сургалт” –ын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын нөхцөл байдалд тохируулж 3 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан.

ЭМЯ, ЭМХТ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулах нийт 23 “Чиглүүлэгч багш” бэлтгэн багшийн үнэмлэх болон Японы Анагаах Ухааны Боловсролын Нийгэмлэгийн гэрчилгээ олгосон. Бэлтгэгдсэн чиглүүлэгч багш нар нь цаашид төслийн хугацаанд тус сургалтыг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулах юм.

Уг сургалтад хамтрагдсанаар Эмнэлзүйн сургалт удирдахад шаардагдах сурган заах арга зүй эзэмшсэн “эмнэлзүйн сургагч багш” бэлтгэгдэн гарч байгаагаараа бусад сургалтаас давуу талтай гэж зохион байгуулагчид онцолсон.

Монгол улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бодит байдал, тулгарч буй асуудал, сайжруулах арга зам юу болох, шинэ залуу эмчийн хувьд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар нь ямар байх, зорилтоо биелүүлэхийн тулд сургалтын төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэй боловсруулах, ач холбогдол сайтай сурган заах арга, лекцийн арга барил,  сургалтын үнэлгээг хэрхэн хийх зэрэг мэдлэгтэй болох төдийгүй сургагч багшид шаардагдах сурган заах арга зүй, сургалтын зорилт, төлөвлөгөө боловсруулах арга, асуудалд дүн шинжилгээ хийх арга, үнэлгээ хийх чадварыг эзэмшинэ.  Сургалт   

Лекц (PLS – plenary session буюу нэгдсэн хэлэлцүүлэг)
Багаар ажиллах, багийн ажлын үр дүнг тайлагнах (SGD – small group discussion буюу багийн хэлэлцүүлэг) хэлбэрээр  03 сарыбн 13-15-ний хооронд ЭМХТ-ийн байранд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Эдгээр суралцаж төгссөн сургагч багш нар  цаашид шинэ залуу эмч нарт багшлан Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү сургалтыг суралцан гарсан Сургагч багш нар Япон улсаас ирсэн багш нартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд УГТЭ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМЭҮТ, ХСҮТ,  ХӨСҮТ,  ЦССҮТ, ЗӨСҮТ зэрэг эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүд хамрагджээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай