Гулгаа массажны цаадах гунигт амьдрал

“Дуудлагын массаж”, “Гулгаа массаж” гэсэн хаяг хаа сайгүй харагддаг байсан цаг саяхных. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийнхан, мэргэжлийн хяналтын байгууллагынхан хамтран ийм газруудыг шалгаж, овоо цэгцэлсэн ч өдгөө нууц байдалд орчихоод байна. Гэхдээ тэд замын хажуугийн гэрлийн шон дээр “Массаж” гэсэн бичигтэй цаас нааж, утасны дугааруудаа үлдээсэн байдгийг харж болно.

Тийм хэд хэдэн утсаар холбогдон, массажны газруудын хаягийг заалгав. Зарим нь “Манайх ойрд ажиллахгүй байгаа” гээд өөр утсаар холбогдон үйлчлүүлж болно хэмээн хэд хэдэн утасны дугаар өгсөн юм. Сансарын туннелийн зүүн талд л гэнэ, III, IV хороололд л гэнэ, “Богд-Ар” хороололд ч байх, Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудал дээр ирээд залга гэх мэтээр тодорхой хаяг хэлэхгүй нь их байлаа.

Магадгүй нийслэлийн иргэд хавь ойрынх нь олонд танигдсан газраар нь багцаалж очдог учраас утасны цаанаас бүсгүйчүүд багцаа хаяг л хэлж өгдөг бололтой.

Цагдаагийнхнаас нууц газар л байх юм гэж санасан минь эндүүрэл гэдгийг Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дахь массажны газарт очоод мэдэв. 83... дугаартай массаж гэсэн зарын дагуу холбогдон, Сансарын туннель дээр очсон юм. Тус газар буюу Цагдаагийн хэсгийн барилгын урд цонхных нь доор, 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны хонгилд “Хонх дарна уу” гэсэн бичигтэй төмөр хаалганд хүрлээ. Хяхтнасан дуутай төмөр хаалгыг нэгэн бүсгүй нээв. Дотогш ороход “Ямар үйлчилгээ хийлгэх вэ. Массаж 50, гулгаа нь 80-100 мянга. Орой болохоор үйлчлүүлэгч ихэсдэг. Өдрийн цагаар арай гайгүй” гэсээр үйлчилгээгээ тайлбарлаж өглөө.

“Цагдаагийн хамар дор үйл ажиллагаа явуулж байхад чинь арга хэмжээ авдаггүй юм уу” гэж асуухад “Хаалганы гадна хяналтын камертай учраас ямар хүн орж ирж буйг харчихдаг. Тэгээд хяналт шалгалтынхан байвал тайлахгүй шүү дээ” гээд массаж хийх охиноо сонгох юм уу хэмээн шавдуулав. Энэ үед цагаан богино нөмрөг өмссөн дөрвөн бүсгүй цаад өрөөнөөс гарч ирээд надтай мэндлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулсан юм.

Нээрээ л байрныхаа үүд болон дотор талын “вестибюль” гэхэд арай л гоёдохоор хэсгээ зочин угтагч нь хараад сууж байдаг юм байна. Ийм газраар явж байгаагүй сурвалжлагч миний бие баахан гэрэвшиж, тэр даруйдаа гарч, дараачийн утсаар холбогдов.

“Богд-Ар” хорооллын ХААН банкны дэргэд ирээд залга” хэмээсний дагуу очиход “Замын эсрэг талын байранд байна” гэж утсаар замчилсаар хүргэсэн юм. Ресепшн нь “Ямар үйлчилгээ авах вэ” гээд менюгээ өгч байна. Гулгаа массаж гэсэн төрөл цэсэн дээр нь алга. Алжаал тайлах массаж, толгойн массаж гэх зэргийг бичжээ. Гулгаа массаж байна уу гэхэд хоёр удаагийн бие угаалгатайгаа нийлсэн үйлчилгээ бий гэж байна. Үнэ нь бусад газрынхтайгаа адил юм байна.

Эргэн тойрноо ажихад хөлийн өрөөндөө (вестибюль) мөн л хаалгаа харсан хяналтын камертай юм. Биднийг ороход хөшиг татсан аль нэг өрөөнөөс чад пад гэсэн дуу сонсдоно. Ажваас олон жижиг өрөөтэй, хонгилдоо нүцгэн хүүхний зургууд олныг өлгөжээ. Гутлын тавиур дээр олон углааш байгаа ч тэнд үйлчлүүлэгчдийн гутал харагдсангүй. Харин ширээн доор нэг өвлийн гутал байлаа. Нэг хүн үйлчлүүлж буй бололтой.

Үнийг нь асуучихаад гараад камераас нь хол очин тухайн үйлчлүүлэгчийг гарч ирэхийг хүлээв.

...Богино долгионы зууханд тос халааж байгаад аваад ороод ирсэн. Ер нь энэ массажны газрууд чинь тэгдэг л дээ. Тэгээд л нуруун дээр бүлээн тосоо асгаж байгаад л хөхөөрөө эхлээд гулгана. Цаашлаад бүх биеэрээ, нуудгай эрхтнээрээ хүртэл биен дээгүүр гулсана ш дээ...  

Цаг гаруй хүлээсний эцэст 40 гаруй настай нэг эр гарч ирлээ. Тулаад очтол нэлээд олон жилийн өмнөөс байрандаа засвар хийхдээ таних болсон мужаан ах хүү байна. Гэр рүү нь дөхүүлж өгөхөөр боллоо. Олон жил тааралдаагүй учраас өнийнхөөс авахуулаад өнөөг хүртэлхийг хамж ярьсаар үүдэнд нь ирэв.

Ах ч орох дургүй байгаа бололтой. “Ганц шил ганзай мулталж, дөрөө чангалах уу” гэхэд нь гол юмаа мэдэж авч чадаагүй болохоор зөвшөөрөв. Уулзсаны ерөөл өргөж, хоёр ч хундаганы ард гараад ах хүүгээс “Гулгаа массаж гэж яадаг юм байна вэ” гээд асуучихлаа. “Чи өөрөө ороод үзэхгүй юү” гэснээ “Гэр бүлтэй та нар тийшээ ороод ч дэмий биз дээ. Ах нь гэр бүл, үр хүүхэдгүй өдий хүрч байгаа болохоор тогтмол биш юм гэхэд сард 1-2 удаа ийм газраар явчихдаг юм” гээд гулгаа массаж гэж юу болохыг ярив.

Үүдээр ороход чинь ямар массаж хийлгэхийг асууна. Энүүгээр үйлчлүүлж байгаа эрчүүд чинь гулгааг нь хийлгэх л гэж орж байгаа шүү дээ. Ороод очихоор зарим нь массаж хийх хүнээ сонгуулна. “Чи намайг барьж авсан” тэр газар өнөөдөр сонгуулсангүй. Гутлаа үүднийх нь өрөөнд тайлаад цаашаа массаж хийдэг өрөөндөө оруулна. Тэр өрөө нь бүдэг гэрэлтэй, хааш хаашаа хоёр алхам буюу 2х2 метр орчим өрөөнд массажны ор, хувцсаа хийх сагс, тэгээд булангийн тавиур байдаг юм.

Яагаад ч юм бэ хувцасны өлгүүр байгаагүй. Өнөөдрийн хувьд богино халаад өмссөн хүүхэн намайг дагуулаад жижиг ортой өрөөнд оруулсан. Орных нь тушаа мод хугарсан байсан нь мужаан хүний нүдэнд их тод туслаа. Бүх хувцсаа тайлаад ийшээ хийгээд алчуураар биеэ ороочих гэлээ. Ёсоор болготол дагуулаад усны өрөөнд орууллаа. Шүршүүр нь эвдэрснээс болсон бололтой, хуванцар том саванд бүлээн ус тосоод, хулдаас дэвссэн орон дээр намайг хэвтүүлж байгаад ус гоожуулж эхэлсэн. Бие угаагч гартаа углаж байгаад л дээш доош нь нэг нэг удаа харуулан үрлээ. Эмзэг эрхтнийг хүртэл барьж байгаад их л эвлэгхэн угаадаг юм. Анхандаа ичиж л байсан. Олон удаа үйлчлүүлэхээр сүүлдээ ичих, айх энэ тэр юм алга болчихдог юм.

Тэгээд л анх хувцсаа тайлсан өрөөнд буцааж оруулаад нуруунд иллэг хийнэ. Өнөөдөр надад иллэг хийсэн хүүхэн дээрх байдлаар массаж хийж байгаад “Ах аа, түр амраад доошоо хараад хэвтэж байгаарай” гээд гарсан. Буцаж орж ирэхдээ хамаг хувцсаа тайлаад нүцгэн биеэ алчуураар ороогоод ороод ирлээ. Богино долгионы зууханд тос халааж байгаад аваад ороод ирсэн. Ер нь энэ массажны газрууд чинь тэгдэг л дээ.

Тэгээд л нуруун дээр бүлээн тосоо асгаж байгаад л хөхөөрөө эхлээд гулгана. Цаашлаад бүх биеэрээ, нуудгай эрхтнээрээ хүртэл биен дээгүүр гулсана. Тэгээд дээш нь харуулж, бас гулсаж байгаад бүлээн тосоороо бэлэг эрхтнийг маань илж, таалж байгаад гүйцээчихнэ. Дараа нь дахиж шүршүүрийнхээ өрөөнд оруулж, угаагаад л үйлчилгээ дуусаж байгаа юм.

Дахин хэлэхэд, чи ийм газраар зүглээд хэрэггүй шүү. Яах вэ залуу хүн юм, юм үзэх нь зөв л дөө. Ер нь ийм газруудыг хянадаг байгууллага байдаг ч юм уу, үгүй юм уу, бүү мэд. Сансарт л гэхэд цагдаагийн хэсгийнхний нүдэн дор үйл ажиллагаа явуулдаг газар бий шүү дээ” хэмээн буу халав. Ах хүүгийн ярьсан, цахим сүлжээнд байгаа энэ тухай мэдээлэл ч ойролцоо байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт ийнхүү ах хүүтэй таарч массажны байранд юу болдгийг яриулсан бол даваа гаригт нэгэн массажны газарт ажилладаг эмэгтэйг отож байгаад зоогийн газарт ороход ширээнд нь хамт суучихлаа. Өмнө нь үйлчлүүлж байсан дүр эсгээд ажил төрөл сайн уу, дахиад танайхаар үйлчлүүлэх санаатай, санхүүгийн хямрал нөлөөлөөд орж чаддаггүй хэмээн ярихад нөгөөх бүсгүй ч олон хүнд гулгаж үйлчилж байсандаа будилсан уу, хээв нэг ярьж байлаа.

-Танайхаар ер нь хэд орчим насныхан үйлчлүүлдэг вэ?

-Янз бүр. Тавь гарсан настай нь ч орж ирнэ. Хорь шүргэж яваа нь ч үйлчлүүлнэ. Халамцуу нөхөд ч байдаг. Эхнэртэйгээ муудалцаад ойрд эр, эмийн ажил хийсэнгүй гээд орж ирдэг хүн ч байдаг л юм. 20-40 насныхан олонх нь гэх юм уу даа.

-Гулгаа массажист гэдэг ажлыг курс дамжаа төгсөж байж хийх үү?

-Тэгнэ ш дээ.

-Яагаад ийм ажил хийдэг юм бэ, арай өөр ажил хийж болохгүй нь уу?

-Монголд өнөөдөр ажлын байр ямар байгаа билээ. Гадагшаа явъя гэхээр санхүүгийн боломж муутай мань мэт чинь хоёр идэхгүй, хоосон хонохгүйн тулд ийм л ажил хийж байна ш дээ. Мөнгөтэй юм бол чи намайг Солонгос руу явуулаад өгчихөөч.

-Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан та нарт ямар нэг арга хэмжээ авахаа больчихсон юм уу?

-Арга хэмжээ авна ш дээ. Тэгээд л нууцаар, хаалга үүдээ цоожтой ажиллана. Гэхдээ бид чинь гудамжинд зогсдог биеэ үнэлэгчдээс өөр шүү.

-Та нарыг хуулийн дагуу арга хэмжээ авч, өдөр бүр шалгаад байвал юу хийх вэ?

-Ажилгүй гэртээ л суух байх даа. Аргаа ядвал цэвэрлэгч ч болтугай олж хийнэ биз.

Бидний дунд ийм яриа боллоо. Арай өөрөөр амьдрах талаар бодож буй зүйл алга гэхэд хилсдэхгүй нь. ДОХ, бэлгийн замын халдварт өвчин их байгаа өнөө цагт бэлгийн хавьтагч олонтой байх нь эрсдэл ихтэй гэдгийг хэн хүнгүй л мэдэх болсон баймаар. 15-хан настай хүүхдээс ДОХ-ын вирус илэрчихээд байна. Ийм эрсдэлтэй байхад зарим хүн, тэр дундаа жаахан халамцсан нөхөд бэлгийн замбараагүй хавьтлаа хазаарлаж чаддаггүй нь эмгэнэлтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай