Эхний өдөр Б.Батмагнай, З.Занабазар, Л.Төртогтох, М.Билгүүтэй нар хүрэл медаль хүртэв

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII удаагийн олон улсын тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 55 тамирчин өрсөлдөж буйгаас эхний өдөр дөрвөн хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ Занданбудын Занабазар, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Батмагнай, 97 кг-д “Ганьт” клубийн тамирчин, ОУХМ Лувсандоржийн Төртогтох, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Мөнхжаргалын Билгүүтэй нар хүрэл медаль хүртэв.

Б.Батмагнай энэ тэмцээнээс сүүлчийн гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн бол Л.Төртогтох, М.Билгүүтэй нар өнгөрсөн жилийн медалиа ихэрлүүлэв. Харин З.Занабазар Улаан-Үдээс анхны медалиа зүүлээ. Өнөөдөр 61, 70, 86, 125 кг-ын барилдаанууд болж байна.

57 кг (16 бөх): 1.Тамир Гармаев 2.Солбон Тумэнбаяров 3.Жаргал Дамдинов (ОХУ, Буриад), Занданбудын Занабазар (Монгол)
65 кг (17): 1.Алексей Боровицкий 2.Булат Батоев (хоёул ОХУ, Буриад) 3.Батчулууны Батмагнай (Монгол), Роман Вершински (ОХУ, Красноярск)
74 кг (14): 1.Никита Сучков (ОХУ, Красноярск) 2.Гамид Жалилов (Тажикистан) 3.Арсалан Будажапов, Азрет Улишбашев (хоёул ОХУ, Буриад)
97 кг (9): 1.Юрий Власко (ОХУ, Буриад) 2.Юрий Белановский (ОХУ, Красноярск) 3.Мөнхжаргалын Билгүүтэй, Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай