Нүүрсний тээвэрлэгч 3 жолооч архинд хордож нас баржээ

Нүүрсний тээвэрлэгч 3 жолооч  архинд хордож нас баржээ

Нүүрсний замд 3 жолооч амиа алдлаа. Эрдэнэс 5 толгойн нүүрс тээвэрлэгч Хятадын Винсэй компаний гүйцэтгэгч Монфорд компаний жолооч 6 залуу Таван толгойгоос 90 км т орших цайны газраас хоол идэж , архи ууж гараад цагаан хад хүрэх замдаа гурав нь нас барж 2 залуугийн биеийн байдал маш муу байна гэж албан  бус эх сурвалж мэдээллээ. Дээрх иргэдэд хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавиад байгаа аж . Хэргийн газарт  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт , цагдаагийнхан ажиллаж эхэлсэн байна..

Хэдхэн өдрийн өмнө тв 5 телевизийн сэтгүүлч Б.Отгон нэвтрүүлэг бэлтгэж  нүүрсний замд залуус амь насаараа дэнчин тавьж буйг анхааруулсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай