Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулж эхэлжээ

Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулж эхэлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгох зорилт  дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилттой уялдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилт дэвшүүлэн, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсээр байгаа билээ.

Тус ажлын хүрээнд ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба аймгийнхаа 11 сум, 11 багт байгууллагын мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулахаар төлөвлөн, эхний ээлжинд Тарагт сумын Засаг даргын тамгын газрын байранд тус самбарыг байрлуулсан байна.

Уг самбараас иргэд албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах талаар, хоригдсон этгээдүүдэд зөвшөөрөх зүйлс, албадан дуудлага худалдааны зар, өргөдөл гомдол гаргах болон бусад цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай