БНСУ-ын үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Гын Хэг хугацаанаас нь өмнө огцрууллаа

БНСУ-ын үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Гын Хэг хугацаанаас нь өмнө огцрууллаа

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгч Пак Гын Хэг хугацаанаас нь өмнө огцруулахаар шийдвэрлэсэнээр 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдахаар болж байна. 

Түүний дотны найз Чой Сүн Шил болон бусад хүмүүстэй холбоотой дуулиант хэргээс үүдэн тус улсын парламент Пакийг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлаарх санал хураалтыг өнгөрсөн оны 12 дугаар сард явуулсан билээ.

Солонгос улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч ийнхүү бүрэн эрх дуусгавар болоогүй бахйад  суудлаасаа огцорсон нь  тус улсын түүхэнд Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорч буй анхны тохиолдол болж буй юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай