Самбуугийн Энхтөр: Катарын тэмээний уралдааны сонин сайхнаас

Самбуугийн Энхтөр: Катарын тэмээний уралдааны сонин сайхнаас

Энэхүү уралдаан нь товчхондоо манайх шиг тэмээгээ дагадаг. Уралдааны зам нь элсээр хучигдсан, 2 талаар нь дагадаг машинууддаа зам хийгээд өгсөн. Манайх шиг амьд хүнээр хаалт хийгээгүй /цагдаа нараар/ төмрөн хаалттай. Хүүхэд унуулахыг хориглодог, том хүн юм уу роботоор унуулдаг. Робот нь ташуурддаг, хашгирдаг үүнийг машин дотроосоо уяач нь удирддаг. Манайх шиг цол гуншин алдар нэрийн төлөө уралддаггүй, түрүүлсэн тэмээний эзэн сая доллар хождог. Айлын хүүхдүүд айхтар. Хүүхэд хохирохгүй, хүн бүр үзэж болно, аюул эрсдэл бага, цагдаа нар энд бөөнөөрөө ажиллах шаардлагагүй, морь машин холилдож уралдахгүй. Бид үнэхээр энэ уламжлалаа хүндэлж шүтэж хоббирч байгаа бол дор хаяж ийм болгох хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай