Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Ховд аймаг дахь шүүхүүдэд ажиллав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Ховд аймаг дахь шүүхүүдэд ажиллав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч О.Зандраа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллав.

О.Зандраа гишүүн шүүхийн шүүгч, ажилтнуудтай уулзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, ярилцсан юм.

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаад Төрийн дээд шагнал "Алтан гадас” одон, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаад Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г тус бүр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай