Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг нээгдлээ

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг нээгдлээ

Тайваны Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000$-н үнэ бүхий хиймэл бөөрний аппарат,  тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ. Нээлтэнд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн  Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй төлөөлөгчид болон Увс аймгийн ИТХ-н дарга Э. Насанбат, Засаг дарга Д.Батсайхан,   НХХ-н дарга С.Амраа,  ЭМГ-н дарга Ц.Отгонбаяр, АНЭ-н дарга Д.Доржготов тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Тус тасгийг нээхээс өмнө  Тайваны Тайпей төв эмнэлэгт  АНЭ-н эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр  гемодиалезийн чиглэлээр сургасан нь  бөөрний архаг дутлын улмаас  Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөнгүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-н Гемодиалезийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа.Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн төдийгүй Увсын иргэд баяртай байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай