Бурхан Халдун ууланд гарсан галыг Монголын Пажеро клубын залуус цаг алдалгүй унтраажээ

Бурхан Халдун ууланд гарсан галыг Монголын Пажеро клубын залуус цаг алдалгүй унтраажээ

2017-03-05 наас 06 ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханы  дунд овоо арц, хүж, зулын галнаас болоод гал алдаж ой модруугаа гал үсэрч ойр орчмын 3,4 мод шатаж байхад нь MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус азаар тааралдаж тухайн орчимд байсан 8 залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран галт түймрийг яаралтай унтрааж илүү их  хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна.

Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж Хайрханы орчимд хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсаны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ.

Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай