УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хорих ангид өлсгөлөн зарлажээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хорих ангид өлсгөлөн зарлажээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад буй талаар эх сурвалж мэдээллээ. УИХ-ын гишүүн , Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьжээ. Энэхүү хүсэлтийг  маргааш буюу энэ сарын 6-ны өдөр холбогдох байгуулага хэлэлцэж  батлан даалтанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч дуусаад тухайн өдрийн үдэш цагдан хорих шийдвэр гаргаж  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р анги руу хүргэсэн билээ. Дээрх нэр бүхий иргэдийг 14 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай