А.Халиунаа, Б.Цолмон хэмээх бүсгүйчүүд туялзуур сэлэмний олон улсын шүүгч боллоо

А.Халиунаа, Б.Цолмон хэмээх бүсгүйчүүд туялзуур сэлэмний олон улсын шүүгч боллоо

Өнгөрсөн долоо хоногт Тайландын Бангкок хотноо болсон Олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтанд Монголын хоёр шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нар тэнцсэн тухай захидлыг Олон улсын туялзуур сэлэмний холбооноос (FIE) Монголын туялзуур сэлэмний холбоонд ирүүлжээ.
Ийнхүү Монгол Улс олон улсын эрх бүхий анхны шүүгчдээ өлгийдэн авлаа. А.Халиунаа 2016 онд Саудын Арабын Даммам хотод, Б.Цолмон Японы Токио хотод Азийн зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан юм. Тэд ийн зэрэглэл ахиж Олон улсын туялзуур сэлэмний холбооны зэрэглэлийн шүүгч болж байна. 
Тэд мөн өнгөрсөн долоо хоногт Азийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг шүүсэн бөгөөд, энэ нь Монголын туялзуур сэлэмний түүхэн үйл явдал боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай