Баянзүрх дүүргийн гадна өлсгөлөн зарлаж байсан иргэдийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн гадна өлсгөлөн зарлаж байсан иргэдийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ

Нийслэлийн засаг дарга С.Батболд  энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилж түүнийг эсэргүүцсэн  дүүргийн иргэдийн хурал дахь  ардчилсан намын гишүүд болон иргэд  энэ сарын 3-ны өдөр дүүргийн байранд эсэргүүцлийн суулт зарлаад байсан билээ.

Ийнхүү суулт хийж байсан иргэдийг дүүргийн байрнаас албадан гаргах үед иргэд цагдаагийн алба хаагчдын хооронд багагүй мөргөлдөөн үүссэн бөгөөд гадагш гарсан иргэд суултаа дүүргийн гадна талын талбайд үргэлжлүүлж улмаар 4 иргэн нойтон өлсгөлөнд шилжээд байгаа талаар бид мэдээлсэн.

Энэхүү өлсгөлөнд оролцож байсан 4 иргэний даралт 22 цаг 30 минутын орчимд огцом нэмэгдэж 180-220 хүрсэн тул дүүргийн эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлжээ.Одоогоор дээрх иргэд дүүргийн эрүүл мэндийн төв дээр эмчлүүлж байна. Суулт хийж байсан иргэд 23 цагийн орчимд суултаа зогсоож тарсан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай