Монгол банк 25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаажээ

Монгол банк  25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаажээ

Монголбанк зээлийн мэдээллийн сангаасаа 25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаагаад байна. Зээлийн гэрээ нь нэгээс доош хугацаагаар хийгдсэн, зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнээс ихгүй, хугацаа хэтрүүлсэн ч энэ оны 1сарын 30 наас өмнө төлсөн бол үүнд хамрагдсан гэсэн үг.Мэдээллээ шалгахыг хүсвэл аль ч банкнаас лавлагаа авч болно. Хэдийгээр хугацаа хэтрүүлсэн ч зээлээ төлсөн зээлдэгч дараа дахин зээл авах гэхээр банк зээлийн сөрөг ангилалд орсон л бол найдваргүй зээлдэгч гэж үзэн зөвшөөрдөггүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр иргэдийн хүсэлтэд үндэслэгдсэн бөгөөд олон зээлдэгч дахин зээл авах боломжтой болж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай