Дүнжингарав морин уралдаан маргааш зохион байгуулагдахаар болжээ

Дүнжингарав морин уралдаан маргааш зохион байгуулагдахаар болжээ

Дүнжингарав уралдааны бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа бөгөөд орон нутгаас оролцогчид ирээд уралдааны бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хаврын зарим морин уралдааныг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Үүний улмаас Дүнжингарав болон зарим тэмцээн уралдаан зохион байгуулагдах боломжгүй болсон. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол шүүхийн уг шийдвэрийг мөрдүүлэх боломжгүй ажээ. Өөрөөр хэлбэл энэ бол анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн талууд давж заалдах боломжтой. Давж заалдан маргалдах хугацаанд уг шүүхийн шийдвэр хүчингүй байдаг. Тэгэхээр талуудын маргах давж заалдах долоо хоногийн хугацаанд Дүнжингарав уралдаан болох боломжтой болж байгаа юм. Харин давж заалдах боломжтой долоо хоногийн хугацаанд маргалдаж байгаа талуудын хэн нэг нь өргөдлөө давж заалдах шатны шүүхэд өргөдлөө өгөхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай.

 “Дүнжингарав” уралдаан маргааш Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм. Уралдааны бүртгэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзий хорооллын дунд сургууль дээр явагдаж байна. Мөн бүртгэлийг маргааш Цагаан хөтөлд авах бөгөөд уралдаан болохоос хоёр цагийн өмнө хаах аж.

“ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/

07.00 - Эрлийз дээд нас мордох
09.00 – Азарга мордох
11.30 – Азарга барианд орох
11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
12.10 – Их насны морьд мордох
14.30 – Соёолон насны морьд мордох
17.00 – Цоллох, бай шагнал гардуулах

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай