Сар шинийн баярын өдрүүдэд онцгой байдлын 2300 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ

Сар шинийн баярын өдрүүдэд онцгой байдлын 2300 албан хаагч  үүрэг гүйцэтгэлээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллалаа.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын дулааралтай холбогдуулан шар усны үерт усанд автсан, цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага зонхиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай