Битүүний өдөр Дарханы замд осол гарч гэр бүлийн 4 хүн амь насаа алджээ

Битүүний өдөр Дарханы замд осол гарч гэр бүлийн 4 хүн амь насаа алджээ

Урьхан зоогийн газраас цааш Дaрханы чиглэлд 3 км-н зайд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон амины T.Corolla С жолоочтой автомашинтай мөргөлдөж 1 гэр бүлийн 4 хүний амь нас хохирсон байна.Сар шинийн өдрүүдэд золголтоор ирсэн зочдыг архи согтууруулах ундаагаар шахахгүй байх, согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна.

Өчигдөр буюу битүүний өдөр замын цагдаагийн байгууллага 234 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 214, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14, зам тээврийн ослын улмаас явган зорчигч 4 хүн гэмтсэн зөрчлүүдийг бүртгэж холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай