Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.ГАЛААРИД сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.ГАЛААРИД сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний сэтгүүлзүй хэмээх их айлын галыг бадрааж, алдрыг өргөж яваа үйлс зорилго нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхандаа сар шинийн мэнд дэвшүүлж, гал тахиа жилд өөдрөг сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөе.
1913 онд "Шинэ толь хэмээх бичиг”-ээр түүхээ эхэлсэн манай салбарынхан Монгол түмнээ мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний хамгийн чухаг үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, шудрага үнэний дууч байхыг хичээсээр ирлээ. Энэ уламжлалаа бататган сайжруулахад энэ оныг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан "Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчим”(2015)-ыг нийтээрээ чанд мөрдөж, "Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг”(2017)-ийг эрхэмлэсэн он болгох та бидний санаачлага ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.
МСНЭ нь салбарынхаа сэтгүүлч ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахын төлөө хэлбэрэлтгүй ажиллахаа энэ дашрамд илэрхийлж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.ГАЛААРИД
Улаанбаатар хот.
2017.02.25.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай