Ц.Сувд-Эрдэнэ битүүний билэгт сайн өдөр дахин нэг айлыг гэртэй болгов

Ц.Сувд-Эрдэнэ битүүний билэгт сайн өдөр дахин нэг айлыг гэртэй болгов

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ болон түүний багийн залуус дахин нэг өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэйг орон гэртэй болголоо.Хогийн цэг дээр ажиллаж хоногийн хоолоо залгуулдаг Доржпагма хэмээх бүсгүйн орон гэр нь хүн амьдрахад хэцүү байсан тул сайн дураараа хүүхэд асрах төв ажиллуулдаг Сарнай бүсгүй асрамжиндаа 3 хүүхдийг авч хүмүүжүүлж байсан юм. Итгэл сэтгэлийн гүүр сангийнхан тухайн айлд биечлэн очиж үзээд Герман улсад амьдардаг эх орондоо түр хугацаагаар ирээд байгаа С.Сайнжаргал гэх эмэгтэйд хандсанаар гэрийн санхүүжилт шийдэгдсэн бөгөөд Битүүний энэхүү билэгт сайн өдрөөс эхлэн Доржпагма бүсгүй болон түүний 3 хүүхэд халуун ам бүлээрээ дулаан гэртээ гэр бүлээрээ амьдрах боломжийг нээж өгсөн юм.  Асрамжын төв ажиллуулдаг Сарнай уг айлыг хашаандаа байлгахаар болж тус асрамжийн хашаанд залуус дөнгөж сая гэрийг нь барьж өглөө.  VIP taxi компаны хамт олон энэхүү арга хэмжээний хүрээнд шаардлагатай үйлчилгээнд бүтэн өдрийн турш машинаар үйлчилж тусалснаас гадна фэйсбүүкээр энэ айлыг гэртээ болгох гэж байгаа тухай мэдээг харсан зарим хүмүүс гэрт нь шаардлагатай зүйлсийг авчирч хандивлажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай