ИНЕГ-аас төрийн дээд одон медалаар шагнагдсан салбарынхандаа хүндэтгэл үзүүллээ

ИНЕГ-аас төрийн дээд одон медалаар шагнагдсан салбарынхандаа хүндэтгэл үзүүллээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөл 17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр Төрийн дээд одон медиалиар шагнагдсан ажилтнууддаа болон 80 нас хүрсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Юун түрүүнд нисэхийн салбараас тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа өндөр насыг хүндэтгэж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлээд сар шинээ сайхан угтаж, ирэх жилдээ эрүүл энх байхыг хүсэн ерөөн мөнгөн аяга, алд цэнхэр хадгийн хамт гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 28 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Магсарын Цогтгэрэл, Алтан гадас одонгоор Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга Пүрэвийн Ариунгэрэл, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Хорлоогийн Батсайхан, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны их эмч Гуулингийн Сэрээнэн, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны ахлах инженер Баянжаргалын Нэргүй, Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аэродромын албаны дарга Очирбатын Наранцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ээлжийн зохицуулагч Жаргалын Цэрэн-Очир нар шагнагджээ. Дээрх ажилтнууддаа ИНЕГ-ын даргын зөвлөл хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж гарын бэлэг гардууллаа.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 30 дугаар тушаалаар “Онц тээвэрчин" цол, тэмдэгээр Газрын тусгай үйлчилгээний албаны гагнуурчин Цэндийн Бат-Эрдэнэ, Газрын тусгай үйлчилгээний албаны нийтийн үйлчилгээний жолооч Сүхбаатарын Жаргалсайхан, ЗТХЯ-ны "Жуух бичиг"-ээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны менежер Маналжавын Эрдэнэбатмөнх, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ариунбуянгийн Нанжидсүрэн, Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Ганхуягийн Пүрэвдулам, Нисэхийн сургалтын төвийн бүсийн дадлагажуурын нисгэгч мэргэжилтэн Түдэвийн Оюунбилэг, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны нисэхийн мэдээллийн мэргэжилтэн Банзрагчийн Эрдэнэцэцэг, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан үйлчилгээний албаны ачигч Оросоогийн Гантамир, Газрын тусгай үйлчилгээний албаны мужаан Даваасүрэнгийн Батбаяр, ИНЕГ-ын хүндэт ажилтан тэмдэгээр “Чингис хаан” ОУНБ-ын Үйлдвэрлэл, зохицуулалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Чимэдрэгзэнгийн Сэрд-Янжив, ИНЕГ-ын Жуух бичиг, мөнгөн жагналаар “Чингис хаан” ОУНБ-ын Зорчигч, үйлчилгээний ажилтан Варинагийн Алтансувд нар тус тус шагнагдсаныг гардуулж цаашдын ажилдаа улам их амжилт гаргахыг хүслээ.

 

Мөн ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”-ны Тэргүүлэгчдийн шийдвэрээр Хүндэт тэмдэг, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай