Онцгой Байдлын Ерөнхий Газраас гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Онцгой Байдлын Ерөнхий Газраас гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээллээр 02 дугаар сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цасорж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна.

Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голынэрэгтатаморчимдайл өрх, автозам, гүүрний дагуудусандавтахүзэгдэлажиглагдажболзошгүйг анхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыгзөвлөжбайна.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай