БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтанд дараах зүйлсийг бүрдүүлж бүртгүүлнэ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтанд дараах зүйлсийг бүрдүүлж бүртгүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох  шалгалтыг авахаар болжээ.
Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 06, 07, 09-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болно.

•    Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
•    Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
•    Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
•    Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Шалгалтын хураамж 24 ам доллартай тэнцэх төгрөгийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд тушааж тушааж баримтыг эх хувиар нь бүртгүүлэхээр ирэхдээ авчирна.

Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулж авах тул  Солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөж байгаа юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай